Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Ковид дуусаагүй учраас цар тахлын хуулийг сунгахаас өөр аргагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

МАН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "МАН-ын бүлэг гурван асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг дагалдах хуулиуд

Хоёрдугаарт, цар тахлын хуулийн сунгах эсэх

Гуравдугаарт, төрийн албан хаагч нар гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Ерөнхий сайдаас оруулж ирсэн Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр тус хуулиуд энэ лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдлээ.

Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг дэмжлээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, он гарахаас өмнө УИХ-аар хэлэлцэж батална" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Цар тахлын хуулиар төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж байгааг өөрчлөх үү?

-Ковидын хууль байгаагүй бол энэ цар тахлыг давж гарахгүй байсан. Энэ хуульд маш олон чухал заалтууд бий. Өнгөрсөн зургаадугаар сард тус хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр төсөв мөнгийг Засгийн газар дураараа зарцуулах эрхгүй болсон. Ковид дуусаагүй учраас энэ хуулийг сунгахаас өөр аргагүй.

 Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжлээ
 Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжлээ
 
Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.