Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Эрдэмбилэг: Эрүүл мэндийн салбарын 100 жилийн түүхийг хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монгол улсад эрүүл мэндийн алба байгуулагдан, орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн ойн зориулсан "Цахим хөгжил, шинэ эмчилгээ, оношилгоо, технологи 2021-2022" гэрэл зургийн цахим үзэсгэлэн өнөөдөр /2021.12.22/ нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эрүүл мэндийн алба байгуулагдан, орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд цахим гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Эрүүл мэндийн салбарын туулж өнгөрүүлсэн 100 жилийн түүхийг хойч үедээ өвлүүлэн хадгалуулах нь бидний үүрэг. Иймдээ ч виртуал гэрэл зургийн үзэсгэлэнг байгуулсан юм.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай салбарын түүхэн хөгжлийн дахин давтагдашгүй агшнуудыг цахимжуулж, виртуал музейд байршуулсан. ЭМ-ийн салбарт оношилгоо, эмчилгээний технологи асар хурдацтай хөгжиж байна. Дэлхийд нэвтэрч буй шинэ технологиудыг тэр бүрд нь худалдаж авахад хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Гэвч манай улсын эмч ямар ч технологийг маш хурдан сурч өөрийн болгож авдаг. Энэ утгаараа салбарын 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. "Түүхэн хөгжил, ирээдүйн чиг хандлага" сэдвээр уралдаан зохион байгуулахад салбар бүийн эмч нар техник технологиор нь дэмжээд өгвөл дэлхийн жишигт хүрэхүйц ур чадвартай байгаа нь харагдаж байна.

Коронавируст халдварын үед төр засаг эрүүл мэндийн салбар чухал гэдгийг маш сайн ойлгосон. Тиймээс энэ жилийн хувьд манай салбарын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр их хэмжээний хөрөнгийг төсөвт тодотгож өгсөн" гэлээ.

"Цахим хөгжил, шинэ эмчилгээ, оношилгоо, технологи 2021-2022" гэрэл зургийн цахим үзэсгэлэнг үзэх холбоос:http://healthgallery100th-anniversary.mn/?fbclid=IwAR3nL-pBhq4zJz6oeS-v73JvJN600iaE5kSj6L3cFt-4uEjDDzVCKRFcqag

Маргааш Улаанбаатарт 19 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 19 хэм хүйтэн
 
Д.Амарбаясгалан: Хоршоо байгуулах асуудлаар малчдаас судалгаа авахад оролцогчдын 80 хувь нь дэмжсэн
Д.Амарбаясгалан: Хоршоо байгуулах асуудлаар малчдаас судалгаа авахад оролцогчдын 80 хувь нь дэмжсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.