Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаар бохирдуулагч тоосонцорын хэмжээ 60 орчим хувиар багассан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

НИТХ-ын энэ оны сүүлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сүүлийн 2 жилд гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр ханган, шахмал түлшийг 735 машинаар тээвэрлэж, 600 цэгт борлуулж байна. Ингэснээр хотын агаарын чанар сайжирч, 2016 оны үеийн агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг шахмал түлш нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5 тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар багассан” гэлээ.

Түүнчлэн нийслэлд агаар бохирдуулагч 661.348 автомашин байгаа нь 2016 оноос 16 хувиар, жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үеийнхтэй харьцуулахад РМ 2.5 тоосонцор 4 дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ихэссэн үзүүлэлттэй гарчээ.

Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь чухал
Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь чухал
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.