Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр яамны “хогийн” эхлэл...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 59 секунд

Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан Засгийн газрын бүтэцтэй холбоотой хууль хэрэгжиж эхлээд зургаа хонолоо. Өнөөдрийг хүртэл шинэ яам ч үгүй, шинэ сайд ч үгүй утгаараа дамарч байна. Уг нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ яамд ажлаа эхлүүлчихсэн хөл толгойгүй бужигнаж байх ёстой. Даанч тэгсэнгүй. Танхимын тэргүүнийх нь улс төр гацаанд орсон тул хэсэгтээ бүгдээрээ “шүлсээрээ тоглохоос” өөр ажилгүй болов. Шинэ яамдаа байгуулж чадахгүй, танхимдаа хүссэнээрээ сэлгээ хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд үнэндээ өдрөөс өдөрт улам л тэнэг байдалд орж байна. Хэдийгээр “хайчин гал” дунд байгаа ч гэсэн тэр аль нэг замыг яаралтай сонгох хэрэгтэй байна.

Ерөнхий сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ийнхан ШИНЭ ЯАМДЫН бүтэц дээр хоёр өдрийн турш “суужээ”

Гэхдээ бүх зүйл нам гацаж, бүр мөсөн дуусаагүй. Дуусах ч үгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч, гишүүд, генсектэй заавал бүрэн ойлголцолд хүрнэ. Тэр болтол зүгээр сууж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэхийн өнгөрсөн хоёр өдрүүдэд шинэ яамдын бүтэц бүрэлдэхүүн, дотоод асуудал дээр нам суусан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, зөвхөн сайд, дэд сайд, төрийн нарийнаас бусад алба хэлтсүүдийн томилгоо, зохион байгуулалт, уялдаа холбоог нарийн зураглаж, дахин нягталжээ. Товчоор хэлбэл, “давхар дээл”-ний асуудал нэг талдаа гарсан даруйд дан, эсвэл давхар дээлтэй сайдыг нь зөвхөн томилохоор бэлтгэсэн байна.

“Давхар дээл” шийдэгдэхгүй бол Л.Энх-Амгаланг Эдийн засаг, хөгжлийн сайдаар сэлгэж, Л.Цэдэвсүрэнг буцааж БШУ-ны сайдаар тавих яриа гарчээ

Сайд “Давхар дээл”-ний асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхий сайд танхимдаа бага зэрэг өөрчлөлт хийнэ. Энэ өөрчлөлтийн нэг хэсэг нь шинэ яамдын сайдын асуудал байх талаар битүүхэндээ ярилцсан гэх мэдээллийг эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, нэгэнт “давхар дээл”-тэй гишүүн сайдуудын тоог нэмэх боломжгүй тул Л.Энх-Амгалан сайдыг “хөдөлгөж” Эдийн засаг, хөгжлийн сайдад. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг буцааж сайдаар нь томилох гаргалгааг ярилцсан байна. Гэхдээ энэ бол “давхар дээл” нам гацсан тохиолдолд явагдаж магадгүй “хар зураг”, эхний шатны яриа хэлэлц. Магадгүй яг цагаа тулахад сайдуудын нэрс ч өөрчлөгдөж мэднэ. Харин цахим яамны сайдаар мэргэжлийн хүнийг нь гаднаас томилох тухай яригджээ. Угаасаа мэргэжлийн хүний гарт энэ яамны тамга, тэмдэгийг атгуулахгүй бол фэйсбүүк рүүгээ ч бүрэн орж чаддаггүй сайн дуран уран сайханчдыг явуулбал ажил урагшлахгүй. Орчин үеийн технологид суурилна, боловсон хүчин, бичиг цаас бүх юм нь шинэ маш онцлогтой яам.

“Давхар дээл” гацаанаас гарвал Н.Учрал цахим яам руу, Эдийн засаг, хөгжлийн сайдын төлөө Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “тэрсэлдэнэ”

Хэрэв “давхар дээл”-ээ зөвшөөрүүлж чадвал. Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилно. Харин Эдийн засаг, хөгжлийн яам асуудалтай. Сайдын суудал нь жинхэнэ алаантай байгаа. Аргагүй том яам учраас фракц бүр нэг хүнийг зүтгүүлж байна. Гэхдээ гол өрсөлдөөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нарын хооронд өрнөж буй. Энэ гурваас дөнгөж саяхан саяхан хоёр ч дараалаад сайд хийсэн гэдгээрээ Ч.Хүрэлбаатар хасагдах магадлал өндөр. Тиймээс гол өрсөлдөөн Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нарын хооронд өрнөнө. Чухам хэн нь илүү тохироо хийсэн нь сайд болох байх.

Эцэст нь нэмж хэлэхэд Ерөнхий сайд “давхар дээл”-ийг зөвшөөрүүлдэг ч бай, үгүй ч бай хамаагүй. Ядаж хуулийн хугацаа нь тоологдоод эхэлчихсэн хоёр шинэ яамаа хурдан байгуулж, сайдуудыг нь түр ч болов томил. Хугацаа алдаж буйгаа журмын тухай хуулиар тайлбарласан ч олон нийт үүнийг ойлгохгүй.

Г.Лхагвадорж

ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.