Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстан: 6000 орчим хүн баривчлагдсан ба тодорхой хувийг гадаадын иргэд эзэлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Казахстанд өрнөж буй жагсаалын үеэр дор хаяж 164 хүн амиа алдсан талаар тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлэв.

Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагт 6000 орчим хүн баривчлагдсан гэж мэдээлсэн ба үүний дотор нэлээд олон тооны гадаадын иргэд байгаа гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Орос тэргүүтэй улс орнуудын цэргийг дэг журам тогтооход туслах зорилгоор Казахстан руу илгээсэн. Цэргүүд "цэвэрлэгээ"-ээ үргэлжлүүлж, "стратегийн объектуудыг" хамгаалснаар байдал тогтворжсон гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ. Орон даяар онц байдал зарлаж хөл хорио тогтоосон хэвээр байна.

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд гуравдугаар байрт орж байна
Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд гуравдугаар байрт орж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.