Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Омикроны оргил үед өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 44 секунд

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр IV тунгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд халдварлах чадвар эрс нэмэгдсэн. Эрдэмтдийн зүгээс омикрон хувилбар мутацид орсноор вакцины үр нөлөө тодорхой буурах болов уу гэж эмээж байсан. Хэдийгээр омикрон хувилбарын мутаци нь эс рүү нэвтрэх чадвар нэмэгдүүлсэн хэдий ч вакцины III, IV тунгаар идэвхжсэн эсийн дархлаа эрчимтэй нэмэгдэж байгаа нь вакцин үр нөлөө өндөр байгааг харуулсан. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эс лү нэвтэрч чадаж байгаа ч гэсэн богино хугацаанд дархлааны эсүүд олширсон учраас халдварлагдсан эсийг устгаж байгаа. Манай улс гадаад болон дотоодын судалгаанд үндэслэн III тунгаас хойш гурван сарын дараагаар мөн вакцин үйлдвэрлэгчийн удирдамж, зөвлөмжид үндэслэн IV тун хийлгэх боломжтой болсон. Гэр бүлийн нэг гишүүн өвдсөний дараа тухайн гэр бүлийн гишүүд 100 хувь өвдөх эрсдэл байгаа юм.

Зөвхөн хүүхдүүд, насанд хүрэгчид жирэмсэн эхчүүд буюу эрсдэлт бүлгийн иргэдийг хэвтүүлэн эмчилнэ. Өмнө ямар нэг байдлаар огт өвдөөгүй хүмүүс омикрон халдвараар 100 хувь өвдөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй байгаа.

Манай улсад нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ манай улсад давуу тал байгаа. Вакцин хамрагдалт, өвдсөн дархлаатай иргэд их байгаа. Гол нь иргэд III, IV тундаа эрчимтэй хийлгэх хэрэгтэй. Энэ нь халдварын тархалтыг бага эрсдлээр даван туулах, цаашилбал цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлүүлэх боломжтой.

Манай улсад бүртгэгдэж дельта хувилбарын давлагааны үед өдөрт 4000 орчим байсан. Энэ удаа халдварлах чадвар нэмэгдсэн тул оргил үедээ 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ" гэлээ.

Уилл Смит “Алтан бөмбөрцөг“-ийн эзэн боллоо
Уилл Смит “Алтан бөмбөрцөг“-ийн эзэн боллоо
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.