Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кипр Улсын эрдэмтэд дельтакрон буюу “дельта” болон “омикрон”-ы хос хувилбар илрүүлжээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 52 секунд

Кипр Улсын эрдэмтэд дельтакрон буюу “дельта” болон “омикрон”-ы хос хувилбар илрүүлжээ. Өвчний шинэ төрлийг илрүүлсэн Киприйн их сургуулийн биотехнологи, молекулярын вирус судлалын лабораторийн эрдэмтэд энэ хувилбарт “дельтакрон” нэр өгчээ. Киприйн Эрүүл мэндийн яамны харъяа цар тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний зөвлөлдөх зөвлөлийг байсан уг лабораторийн тэргүүн Леонтиос Кострикис энэ тухай мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Коронавирус халдварын дельтакрон хувилбар нь дельта хувилбарынх шиг генетикийн суурьтай бөгөөд түүний хэд хэдэн мутаци нь коронавирусийн омикрон мутациудтай төстэй байна гэжээ. Гэвч ДЭМБ болон бусад холбогдох байгууллагууд вирусийн шинэ хувилбарын бүртгэж аваагүй байгаа юм.

О.Батбаяр: Омикроны оргил үед өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ
О.Батбаяр: Омикроны оргил үед өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ
 
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.