Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Ерөнхий сайдаар Алихан Смаиловыг томилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын гишүүн Алихан Смаиловыг Ерөнхий сайдаар томилж буйгаа зарлан баялгийн зөрүүг багасгах, уул уурхайн салбарын татварыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтын зөрчлийг арилгах санаачилгатай байгаагаа мэдэгдлээ.

Мөн тэрбээр "Төв Азийн улс орныг тогтворжуулах үндсэн үүргээ биелүүлсний дараа Орос тэргүүтэй цэргийн эвсэл хоёр хоногийн дараа цэргээ Казахстанаас гаргаж эхэлнэ" гэжээ.

Ерөнхийлөгч Токаев өнгөрсөн долоо хоногт Москва тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас төрийн эргэлт хийх оролдлого дээд цэгтээ хүрсэн тул цэрэг оруулахыг хүссэн билээ.

Шинээр томилогдож буй Ерөнхий сайд Алихан Смаиловыг парламентын гишүүдийн олонх дэмжиж, 15 минутын дотор саналыг баталжээ.

Эх сурвалж: Reuters.com

14-16 насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ
14-16 насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.