Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөн нарыг ДЭД САЙДААР томилох бололтой

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
3 минут 7 секунд

Шинэ хоёр яам байгуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эхлүүлсэн. Бүтэц орон тоог нь эцэслэн баталж, зарим төрийн байгууллагуудыг татан буулгасан ч сайдуудыг нь томилж чадаагүй. Өнөөх “давхар дээл”-ийг нэмнэ гэдэг төлөвлөгөөндөө найдлага тавьж, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нарт хоёр яамны ажлыг ацаглаж орхисон. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийнаар Ж.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны төрийн нарийнаар Б.Болор-Эрдэнийг томилсон нь өнгөрсөн долоо хоногт тултлаа шүүмжлүүлэв.

Ялангуяа Б.Болор-Эрдэнийг төрийн албаны хуулийн шаардлагыг хангаагүй, төрд хоёрхон жил ажилласан атлаа арваас дээш жил төрийн албанд ажилласан хүнийг томилох албан тушаалд очлоо гэж асуудалд орсон. Сошиал, олон нийтээс эмээсэн Засгийн газар ч нэг их удалгүй уг томилгоог “ТҮР” гэдгийг онцолж, Б.Болор-Эрдэнэ нарыг удахгүй “давхар дээл”-ний асуудал шийдэгдсэн даруйд өөрчилнө гэх мессежийг өгч биднийг тайвшруулав.

Тэгвэл Засгийн газраас улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн даруйд Б.Болор-Эрдэнийг суудлыг өөрчлөх талаар ярилцаж тохирсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Б.Болор-Эрдэнийг местийг өөрчилж, Цахим хөгжил, харилцаа холбооны ДЭД САЙДААР томилохоор тохирчээ. Харин Эдийн засаг, хөгжлийн ДЭД САЙДААР саях татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөнийг томилох тохироо гүйжээ.

Б.Болор-Эрдэнэ уг нь салбараа мэднэ. Энэ чиглэлийн холбогдох хууль буюу бодлогын асуудлыг өнгөрсөн хугацаанд муу ч, сайн ч нухсаар гартаа оруулсан. Чухал хуулиудыг нь батлуулсан. Ер нь бол дэд сайдын албыг хашихад маргаад байх зүйлгүй. Харин Б.Дөлгөөнийг Ерөнхий сайд өндөр боловсролтой гэдэг өнцгөөр дэмжлэг үзүүлж буй гэх мэдээлэл байна. Үүнээс гадна Ардын намынхан дунд “Харвардынхан” гэх албан бус бэсрэг фракц бий болсон. Тэдний дэмжлэг Б.Дөлгөөнийг дэд сайд болоход үнэтэй хувь нэмэр оруулж буй. Харин МАН-ын залуус 100 жилийн түүхтэй намд дэд сайд хийчих хүн олдохгүйдээ хүрээд Ардчилсан намын ҮБХ-ний гишүүнийг томилох гэж байгаа хэрэг үү хэмээн аллергитаж суугаа сурагтай. Гэвч бүхний дарга болсон намын даргынхаа өөдөөс ил цагаан үг хэлж чадах хүн МАН-д ямар байх биш. Арга ядсан залуучууд нь дор бүрнээ сэм ярилцаж, дарга руугаа хялайж суугаа аж.

Ерөнхий сайд хоёр яамны сайдын суудлыг фракцууддаа хуваарилсан. Тиймээс дэд сайд мэтийн суудлыг өөрийн тааллаараа явуулах буй за.

Г.Лхагвадорж

Омикрон хувилбар ба IV тунгийн ЭРГЭН ТОЙРОНД
 
Европт сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол 100 давсантай холбоотой ДЭМБ шуурхай хурал зарлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.