Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбаатар “Риголетто”, “Аида” дуурьт дуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, Мариинский театрын зочин гоцлол дуучин Г.Ариунбаатар энэ сарын 4-нд “Риголетто” дуурийн Риголеттод дуулсан. Түүний дараагийн хуваарь гарсан бөгөөд энэ сарын 23-нд Ж.Вердийн “Аида”-д, 29-нд Ж.Вердийн “Риголетто” дуурьд дуулахаар болжээ.

Түүний хувьд өнгөрсөн онд Мариинский театрын 239 дахь жилийн улирлын нээлтэд Ж.Вердийн "Аида" дуурийн Амонасрогийн дүрд дуулж байсан билээ. Г.Ариунбаатар өнгөрсөн онд Мариинский театрын тайзнаа “Тоска” дуурийн Скарпиа, Ж.Вердийн "Трубадур" дуурийн Ди Луна, “Травиата” дуурийн Жорж Жермон, П.И.Чайковскийн "Пиковая дама" дуурийн Елецкий, Ж.Вердийн "Аида" дуурийн Амонасро, “Балмаскарад” дуурийн Ренатогийн дүрд дуулсан.

УОК: Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсаар авахыг зөвлөж байна
УОК: Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсаар авахыг зөвлөж байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.