Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай охиныг зодсон Солонгос охидод ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болсон юм.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр болсон талаар БНСУ дахь Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдээллээ. Мэдээлэлд "Өнөөдөр БНСУ-д 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо.

2021.11.27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор 4 Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо.

Шудрага үнэний төлөө хандив өргөж БНСУ-н ерөнхийлөгчийн самбарт саналаа өгч, эрүүл зөв аргаар бидэнтэй хамт тэмцсэн Монголчууд даа баярлалаа" хэмээжээ.

Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр Даян аварга цолоо дуудуулахаар зорьж очсон ч эрхээ зөрчүүллээ
Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр Даян аварга цолоо дуудуулахаар зорьж очсон ч эрхээ зөрчүүллээ
 
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.