Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд Улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, Улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын гарди М.Бадарч үзүүрлэжээ.

Их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарсан байна. Харин дунд шөвгийн наймд Улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдсэн аж.

Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Б.Сайнбаяр: Шатахуун импортлогчдод үнийн тогтвортой бодлого барих шаардлагыг тавьж байгаа
Б.Сайнбаяр: Шатахуун импортлогчдод үнийн тогтвортой бодлого барих шаардлагыг тавьж байгаа
 
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад хүүгүй 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад хүүгүй 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.