Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

19-21 насны 4 залуу таксины жолоочийг хутгалж хөнөөгөөд зугтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Энэ сарын 13-нд буюу өнөөдөр СХД-ийн нэгдүгээр хороо Нарангийн гол орчимд гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй 40 орчим настай иргэний цогцос олджээ. Хохирогч цээжин тус газраа хутгалуулж нас барсан байсан аж.

Энэ талаар НЦГ-ын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Соронзбаатараас тодруулахад "СХД-т 40 орчим насны эрэгтэй машин дотроо хутгалуулж амиа алдсан байна гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад хувиараа такси үйлчилгээнд явдаг 42 настай Б нь бусдад хутгалуулж амь насаа алдсан байсан. Шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, 19-21 насны иргэн Э, Т, О, Т гэх дөрвөн этгээд уг гэмт хэргийг үйлдэн, хэргийг газраас зугтаасан байсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд шөнө оройн цагаар такси үйлчилгээнд явж буй иргэд аюулгүй байдлаа хангаж ажиллахыг сэрэмжлүүлж байна" гэлээ.

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
 
Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.