Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д авсан эдийн засгийн хоригийг 15 дахь удаагаа сунгалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

ОХУ-д авсан хориг хэмжээг сунгасныг Европын Холбоо албан ёсоор мэдээлжээ.

“Өнөөдөр ЕХ-ны Зөвлөл ОХУ-ын эдийн засгийн зарим салбарт одоо хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны долоодугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Хоригийг сунгах шийдвэрийг гаргахдаа Европын Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар /ЕХ-ны дээд хэмжээний уулзалт/ Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд хийсэн хамгийн сүүлийн үнэлгээнд үндэслэжээ.

ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымийг Орос улсад нэгтгэсэнтэй холбогдуулан тус улсад хориг арга хэмжээ авсан юм. ОХУ хариуд нь ЕХ-ны орнуудаас хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.

Орост авсан Хязгаарлалтын арга хэмжээг 15 дахь удаагаа сунгаж байгаа юм.

68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.