Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг сумын ИХТ-ийн дарга эсэргүүцэн БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг бичих тухай ярьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улс бол нэгдмэл улс. Бид холбооны улс биш. Тиймээс УИХ-аар хэлэлцсэж дэмжигдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг нэг сумын ИХТ-ийн дарга тогтоол гаргаад түүнийг эсэргүүцэн БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг бичих тухай ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Өнөөдөр эрчим хүч атгасан орнууд л дэлхийд хамгийн хүчтэй. Монгол Улс эрчим хүчний арвин нөөцөө ашиглах нь зүйтэй. Бид гаднаас эрчим хүчний хараат байж болохгүй. Энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Тэнд эсэргүүцэж байгаа ард түмэн байж болно. 9.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргасан боловч албан тушаалтнууд 3 сая төгрөг өгнө гээд зогсож байгаа. 9.7 тэрбумыг бүрэн бүтнээр нь иргэдэд олгох ажлыг Засгийн газар зохион байгуулах ёстой.

Тэтгэврийг сүүлийн долоон жилээр бус таван жилээр тогтоох хуулийн төслийг хэлэлцэж өгөхийг хүсэж байна" гэв.

8 давхрын цонхноос үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
8 давхрын цонхноос үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.