Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэх юм байна. МҮОНРТ-ийн хуулийг нэлээд сайн уншлаа. Хүн томилох, чөлөөлөх яах вэ. Яриад шийдэж болно. Төрөөс санхүүжиж байгаа МҮОНРТ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Нэг л их хоорондоо зодолдсон, дарга цэргээ сольсон, бусармаг газар болсон байна.

15 гишүүний долоог УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч, дөрвийг нь Засгийн газар санал болгодог юм байна. Үүний сонсголыг УИХ-аар оруулах хэрэгтэй. МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо. Энэ Үндэсний зөвлөлийн 15 гишүүнийг энд авч ирж ярья гэсэн саналтай байна. Зөвхөн МҮОНРТ гэлтгүй бидний томилсон хүмүүс юу хийдгийг сонсдог болмоор байна" гэв.

Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь
Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь
 
С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар нэр дэвшвэл АН ялахгүй шүү гэдгийг Сэлэнгийн ардчиллыг дэмжигчид хэлсэн гэв
С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар нэр дэвшвэл АН ялахгүй шүү гэдгийг Сэлэнгийн ардчиллыг дэмжигчид хэлсэн гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.