Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Нарангэрэл: Омикроноор хүндрэх эрсдэл харьцангуй бага 

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 23 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр "Омикрон хувилбар нь голчлон хамар битүүрэх, нусгайрах, халуурах, хоолой аргах, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос цэртэй болох шинж тэмдгүүдээр илэрч байна. Хүүхдэд хоолой сөөх, амьсгал бачуурах шинж тэмдэг илэрч байгаа. Омикрон хувилбар нь харьцангүй хөнгөн эмнэлзүйн шинж тэмдгээр илэрч байна. Манай улсад дөрөвдэх давалгаа үүсч байна. Өмнөх нь хувилбарт эмнэлэгт хэвтэж буй иргэдийг харахад амьсгалын дутмаг байдлаар хүндэрч, хатгалгаа нь хүндрэх байдал ажиглагдаж байсан бол Омикроноор эмчлүүлж буй иргэдийг харахад энэ хүндрэл харьцангуй бага байна.

Хүндрэх эрсдэл харьцангуй бага гэж ойлгож болно. Гадаадын хийж буй судалгаа шинжилгээтэй манайх таарч байгаа. Тэгэхээр гэрээр эмчлүүлж байгаа иргэд зөв эмчилгээ, дэглэмийг барьж чадвал хурдан эмчлэгдэх боломжтой. Иргэд халдварын шинж тэмдэг илэрвэл эмчийн зөвлөснөөр гэрийн тусгаарлалтаа чанд баримтлах шаардлагатай. Омикронд өвөрмөц эмчилгээ байхгүй, шаардлагагүй" гэлээ.

О.Дашпагма: Дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байна
О.Дашпагма: Дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байна
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.