П.Анужин: Бурхан барихдаа төсөв нь илүүддэг хүний эрх ярихаар төсөв дутдаг байж болохгүй

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин үг хэллээ.

Тэрбээр "Энэ хууль төсвийн асуудлаас болоод байнгын хороон дээр дэмжигдээгүй гэж байна. Төсөв мөшгих зүйлээ бид олмоор байна. Бидний арчаагүйгээс болж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүстээ туслалцаа үзүүлэх асуудал дээр төсөв шахаад байдаг атлаа бурхан барихад төсөв нь илүүддэг энэ байдлыг хүлээж авч болохгүй. Амьдралын чадварын хувьд нэн ядуу иргэддээ туслах асуудал дээр төр төсөв ярьж байгаа бол эмгэнэл. Энэ хуулийг УИХ-ын гишүүд дэмжих хэрэгтэй" гэв.

Ч.Хүрэлбаатар: Өмгөөллийн салбарыг төрийн салбар болгох гэсэн эхний алхам энэ хуулиар тавигдаж байна
ЭМЯ: 2010 халдварын шинэ тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!