Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл төсвөө ч баталж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлсэн юм.

Тэрбээр "Зөв хүмүүс нэр дэвшиж байгаад баяртай байна. Гэхдээ би зарчмын асуудал хөндмөөр байна. Үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, хууль журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. 15 гишүүн ховонд идэгдэж, хэрүүлийн байгууллага болчихсон. Ирц нь хүрдэггүй, таалагдахгүй даргаа унагах асуудлаар л хуралддаг. Төсвөө ч баталж чаддаггүй. Баахан хэвлэлийн төлөөлөгч орж ирчихээд төсөв батлах болоход санхүүгийн мэдлэг нь хүрдэггүй. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна" гэв.

Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
 
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.