Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар: Англи хэл, хуулийн мэдлэг тааруу малчин байгаль хамгаалагчдаас олон дахин шалгалт авмааргүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үг хэллээ.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгч байж томилогддог. Бодит амьдрал дээр алслагдсан сум, тусгай хамгаалалттай газруудад ажиллах хүмүүс ховор байдаг учраас тухайн нутгийн малчдыг байгаль хамгаалагчаар ажиллуулдаг. Тэр хүмүүсийг заавал шалгалт өгөх шаардлагатай гэж тулгадаг. Малчдын англи хэлний мэдлэг, хуулийн мэдлэг хангалттай хэмжээнд байдаггүй учраас олон дахин шалгалтад унадаг. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

“Омикроны үед амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг давамгай илэрч байна“ 
“Омикроны үед амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг давамгай илэрч байна“ 
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.