Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхдүүдийг хүчиндэхийг завдсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэгдүгээр сарын 12-ны өдөр бага насны хоёр хүүхдийг үл таних этгээд хүчиндсэн гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сонгинохайрхан дахь цагдаагийн алба хаагчид хамтран тус хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Тус хэргийн талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Төрбат "Нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 6 болон 15 настай хоёр охиныг гэртээ байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирж хүчиндсэн байна гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан. Шуурхай ажиллагааны дүнд эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай иргэн О нь насанд хүрээгүй хүүхдүүдэд хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, эд зүйлс дээрэмдсэнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэлээ.

Ц.Нямдорж: Улаанбаатарын утааны асуудлыг цаашдаа нийслэл хариуцна
Ц.Нямдорж: Улаанбаатарын утааны асуудлыг цаашдаа нийслэл хариуцна
 
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.