Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жудогоос зодог тайлж, UFC холбоонд тулалдах болсноо зарлав

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг өнөөдөр жудогоос албан ёсоор зодог тайлж, UFC холбоонд тулалдах болсноо зарлалаа.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар болсон найраа хийх үеэрээ энэ тухай хэлжээ.

Тэрээр “Өнөөдөр би нэгэн чухал шийдвэрээ хэлэх гэж байна. Яг өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцүү байна.

Бүхэл бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо.

Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ гэж амлая” гэлээ.

Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Дэлхийн аваргын Мөнгө, Хошой хүрэл медальт, Гиннесийн амжилтыг эзэмшигч М.Уранцэцэг холимог тулааны UFC-д хүч үзэхээ зарлалаа.

Харцага О.Хангай: Допингийн шинжилгээнд бүдэрсэн аварга, арслан хоёрыг МҮБХ бүртгэснийг зөвшөөрөхгүй
Харцага О.Хангай: Допингийн шинжилгээнд бүдэрсэн аварга, арслан хоёрыг МҮБХ бүртгэснийг зөвшөөрөхгүй
 
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.