Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх“ 256 бөхийн барилдаан цуцлагдлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2022.01.16/ Монгол бөхийн өргөөнд болох байсан боловч цуцлагдлаа. Тодруулбал, өнөөдрийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. Иймд бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсан.

Допингийн хариуцлагын шийдвэртэй холбогдуулан бөхчүүдийн дунд эсэргүүцэл бий болсон тул Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар барилдахаас түдгэлзсэн бол даян аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байсан юм.

Япон улс орон даяар зарласан цунамигийн сэрэмжлүүлгийг цуцлаж буйгаа зарлалаа
Япон улс орон даяар зарласан цунамигийн сэрэмжлүүлгийг цуцлаж буйгаа зарлалаа
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.