Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 ханатай гэр шатсаны улмаас 51 настай эрэгтэй нас баржээ

Ангилал
Бусад
Хэзээ
Унших
0 минут 44 секунд

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
 
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.