Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийн эмчлүүлж буй эмнэлгүүдийн орны эргэлт муу байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 45 секунд

Коронавируст халдвар (Ковид-19) -тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны А/16 дугаар тушаал батлагдсан. Уг тушаалын дагуу нийслэлд коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор дэлгэх эрүүл мэндийн байгууллагуудын орны тоог баталсан.

Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажиллажээ. Тус төв нь 545 ортой үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна.

Дараагаар ажлын хэсэг Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-д ажиллалаа. Тус төв нь ковид эмчлэх 1000 ортой. Өнөөдрийн байдлаар нэн хүнд 2, хүндэвтэр болон хөнгөн 1072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Ажлын хэсгийнхний нийтлэг дүгнэлтээр, Ковид-19 болон омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна.

Австрид насанд хүрсэн хүн бүр заавал вакцинд хамрагдах журам хэрэгжүүлнэ
Австрид насанд хүрсэн хүн бүр заавал вакцинд хамрагдах журам хэрэгжүүлнэ
 
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.