Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос Японы тэнгис рүү дахин нэг пуужин харвалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хойд Солонгос Улс дахин пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын арми мэдээлэв. Тус улс пуужин хөөргөх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сарын дотор хоёр гиперсон пуужин харвасан байна. Пуужинг Японы тэнгис рүү харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдээлсэн бөгөөд түүний төрөл, тусгалын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Японы Батлан ​​хамгаалах яам уг пуужинг "баллистик пуужин байх боломжтой" гэж тодорхойлсон бөгөөд эргийн хамгаалалтын алба хөлөг онгоцуудад анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

Өнгөрсөн долоо хоногт мөн дээрхтэй яг адил үйл явдал болсон бөгөөд Хойд Солонгос Улс он гарсаар төрөл нь үл мэдэгдэх хоёр ч пуужинг Японы тэнгис рүү хөөргөөд байгаа юм.

Эх сурвалж: RT

УОК: Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийн эмчлүүлж буй эмнэлгүүдийн орны эргэлт муу байна
УОК: Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийн эмчлүүлж буй эмнэлгүүдийн орны эргэлт муу байна
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.