Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НПГ: 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулж, нийслэлийн  прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлжээПрокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9 гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Н.Батсуурийн аав Г.Намсрайжав: Энэ бол Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа
Н.Батсуурийн аав Г.Намсрайжав: Энэ бол Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.