Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон гишүүн ковидоор өвчилсөн тул намрын чуулганыг маргааш хаахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

УИХ-ын намрын чуулган маргааш хаалтаа хийхээр болжээ. Чуулганы хаалтыг энэ сарын 21-нд буюу баасан гарагт хийхээр төлөвлөсөн байсан юм. Гэсэн ч олон гишүүн ковидын халдвараар өвчилсөн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Мөн намрын чуулганаар хэлэлцэх байсан асуудлуудын дийлэнхийг хэлэлцэж дууссан тул чуулганы хаалтыг наашлуулж байгаа нь зарим асуудлуудыг хэлэлцэж дуусгалгүй хаасан гэх эрсдэл үүсгэхгүй юм. Хаалтын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт

АТГ: Шинэ яамдын албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөний ХАСХОМ-ийг баталгаажуулсан
АТГ: Шинэ яамдын албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөний ХАСХОМ-ийг баталгаажуулсан
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.