Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тосонцэнгэл, Цагааннуур суманд -40.3 хэм хүрч хүйтэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өнгөрсөн 12 дугаар сард агаарын үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд -40.30 хэмд хүрч хүйтэрчээ.

Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд +8.40 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2021 оны 12 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Орхон аймгийн Жаргалант суманд 8.1 мм-т хүрсэн байна.

Харин Өмнөговь аймгийн Гурвантэс, Даланзадгад сумдад салхины хурд хамгийн их буюу 24м/с-д хүрчээ.

“Ган, үерийн улмаас хохирол амссан тариаланчдын хохирлыг ХХААХҮЯ-наас барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй“
“Ган, үерийн улмаас хохирол амссан тариаланчдын хохирлыг ХХААХҮЯ-наас барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.