Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ихбаярт хариуцлага тооцохоор болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажилдаа хариуцлагагүй хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болсон байна. Хотын даргын захирамжийн төсөл боловсруулагдаж байгаа аж.

Д.Ихбаяр нь өнгөрсөн долоо хоногт шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэд ихээр түлж, агаарын бохирдолд нөлөөлж байна хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хэлж, олны шүүмжлэлд өртсөн билээ. Мөн тэрбээр ажлаа аваад сар хүрэхгүй хугацаа болсон талаар мэдээлээд байсан юм.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай боллоо
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай боллоо
 
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, шинээр барина
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, шинээр барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.