Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: О.Батсайхан нарын нөхдүүд Монголын түүхийг нэг улс төрчийн байр сууринаас сурах бичигт бичиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнөөдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сурах бичгийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "ЕБС-ийн түүх, уран зохиолын хичээлийн бодлого бүр дампуугийн дампуу болсон байна. Анги ангийн сурах бичгийг хэдэн хүмүүс бичдэг юм байна. Түүнийхээ төлөө мөнгө авдаг. Ямар юм бичсэнийг нь хянадаг ч үгүй. Түүхийн хичээл бол арай дэндүү. Нэг жишээ хэлэхэд "Тэр хүн түүхэн хүн" гээд гуравхан өгүүлбэр тавьсан бол заримынх дээр нь гурван нүүр юм бичээд тавьсан. Бид түүх, хэл, уран зохиолдоо яаж хандаж байна вэ.

Зарим Ерөнхийлөгчийг дагаж явж байсан хүмүүс лобби бүлэг үүсгэж ордог юм билээ. Түүхч О.Батсайхан нарын нөхдүүд үүнд хамаарна. Монголын түүхийг нэг улс төрийн намын эсвэл нэг улс төрчийн байр сууринаас бичиж өгдөг. БШУЯ түүнийг нь хяналгүй сурах бичигтээ оруулаад Монголын хүүхдүүдийн тархийг цэнэглэж байна" гэв.

Н.Жанцан: Үндсэн хуультай хувь заяагаа холбосон он жилүүд байлаа
Н.Жанцан: Үндсэн хуультай хувь заяагаа холбосон он жилүүд байлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.