Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Ээлжит бус хуралдаан зарлаж, нэн яаралтай “ковид“-ын хуулиа цуцал 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Таны хувьд хэчнээн хуулийн төсөл хэлэлцүүлэв. Энэ онд ямар хуулийн төслөө онцлох вэ?

-70 хуулийн төсөл хэлэлцүүллээ. Энэ намрын чуулганаар хэлэлцсэн хамгийн сайн төсөл гэвэл Оюутолгойн талаар тогтоол гаргахад хүргэсэн хуулийн төсөл. Уг тогтоолд Монгол орон баялгаа өгөөд өрөнд ордог энэ тэнэг байдлаа болъё гэдэг тогтоол гарсан. Энэ тогтоол бол мань мэт шиг 20 жил хөлс хөдөлмөрөө дуслуулсан зүйл хүмүүст сайхан мэдээ байлаа. Ногдол ашгаа авч ядуурлаас гарах гэсэн зүйл. Оюутолгойн усыг "Риотинто" компани дээрэмдэж авдаг, үнэгүй авдаг байдлыг таслан зогсоох шийдвэр гарлаа.

-Энэ намрын чуулганы хамгийн муу хуулийн төслийг нэрлэвэл?

-Ковидын хуулийг эрх баригч нар сунгалаа. Энэ бол хамгийн муу шийдвэр. Эрх баригчид хулгай хийж буйдаа идээшсэн байна. Шударга ёс худалдагдвал үхнэ гэж үг байна. Тендерүүдийг дураараа хууль ёсгүй цохимоор байна. Улс төрийн албан тушаалтнуудаа ямар ч сонгон шалгаруулалтгүй томилмоор байна гэсэн энэ нүгэлдээ идээшсэн байна. Үүнийг таслан зогсоохын тулд би хуульчидтай ажиллаж байгаа. Боловсролын багц хууль болон, Нийгмийн тэтгэвэр тэтгэмжийн багц хуулийн хойш тавилаа. Өнөөдөр тэтгэврийн хууль маш их хоцорсон, ядуурсан. Манай ихэнх ахмадууд нэн ядуу түвшинд орсон байна. Энэ тэнэг байдлаасаа гарахын тулд тэтгэврээ нэм. Ээлжит бус хуралдаан зарлаж, нэн яаралтай ковидын хуулиа цуцал.

АТГ: 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан
АТГ: 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.