Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Цаашдаа шахмал түлшний ЧАНАРТ илүү анхаарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Засгийн газар багаар ажилладаг зарчимтай. Утааны асуудал дээр Б.Бат-Эрдэнэ ямар байр суурьтай байна вэ. Шахмал түлшийг чийгшил ихтэйн улмаас уугилт их гарж байгаа талаар иргэд хэлж байна. Ирэх жилээс энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ" гэж асуулаа.

Б.Бат-Эрдэнэ "Утаатай холбоотой асуудалд "Таван толгой түлш" ХХК шахмал түлшийг бэлтгэж, нийлүүлж ажиллаж байгаа. 2019-2020 онд утаа 50 хувиар буурсан. 2021-2022 онд "Таван толгой түлш" ХХК-д тодорхой хэмжээнд техникийн шинэчлэл хийгдээгүй. Үйлдвэрлэлийн асуудалдаа хэт анхааран, чанарын асуудлуудыг сайжруулах тал дээр үйлдвэрлэлийн хэмжээний үйл ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Цаашдаа утааны асуудлаар түлшний чанарт илүү анхаарах ёстой гэж үзэж байна" гэв.

ЧУУЛГАН: БОАЖ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
ЧУУЛГАН: БОАЖ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
 
Иргэний эзэмшлийн агуулахад цахилгааны утас шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ
Иргэний эзэмшлийн агуулахад цахилгааны утас шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.