Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Ерөнхий сайд буруу “оношилсон“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэллээ.
Тэрбээр "БОАЖ-ын өмнөх сайд Агаар орчны бохирдлын үндэсний хорооны даргын хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын буруутан болоод огцорч байна гэж ойлголоо. Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой сайд алдаа гаргасан гэж үзэж байгаа бол Ерөнхий сайдыг буруу “оношилсон“ байна гэж бодож байна. БОАЖ-ын сайд өөрчлөгдөөд агаарын бохирдлын асуудал сайжрахгүй.
Нарийндаа энэ бол тус яамны шууд хамаарлын асуудал ч биш. Үйлдвэрлэлийн горим, чанарын асуудал бол Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын ЗДТГ-ын асуудал. Мөн Таван толгой түлш компанийн асуудал. Барьцалдуулагч гэж юу ч хэрэглэж байгаа нь бүү мэд. Хариуцлагынхаа байг зөв олох хэрэгтэй" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Холимог тогтолцоонд шилжих нь зүйтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Холимог тогтолцоонд шилжих нь зүйтэй
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.