Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: БОАЖЯ-ны ТНБД-ыг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат гэж хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 18 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТБНД Д.Ганболд нарыг үүрэгт ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Улмаар захирамж гаргаж, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилсон юм. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Энхбатыг томилжээ.

А.Энхбат нь

  • 1981 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн
  • 1982 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Эрхүү хотын Улсын их сургуулийн хэлний бэлтгэл төгссөн
  • 1982-1987 онд Белорус улсын Минск хотын Технологийн дээд сургуульд ойн аж ахуйн инженер мэргэжлээр суралцаж төгссөн
  • 1994 онд Австрали улсын Аделайдийн Их сургуулийн олон улсын байгаль орчны менежментийн 5 сарын дамжаа дүүргэсэн
  • 1995 онд АНУ-ын Орегоны их сургуулийн Байгаль орчны эрх зүйн 3 сарын дамжаа дүүргэсэн
  • 1999-2002 онд АНУ-ын Орегоны их сургуульд Байгаль орчны бодлого, тогтвортой хөгжил чиглэлээр суралцан магистрийн зэрэг хамгаалсан
  • 2012 оноос МУИС-ын докторант

Ажилласан байгууллага, эрхэлсэн албан тушаал:

  • 1987-1990 онд Сэлэнгэ аймгийн Бугантын мод бэлтгэлийн аж ахуйд ойжуулалтын инженер, мод үржүүлгийн газрын дарга
  • 1991-1993 онд Байгаль орчны яамны Ой, ургамлын албанд мэргэжилтэн
  • 1993-1994 онд Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн бодлогын газрын орлогч дарга
  • 1995-1997 онд Байгаль орчны яамны Төрийн хяналтын газарт ойн улсын ахлах байцаагч
  • 1997-1999 онд Байгаль орчны яам, НYБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн “Монголын биологийн төрөл зүйл төсөл”-ийн үндэсний зохицуулагч
  • 2003-2006 онд Байгаль орчны яам, НYБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн “Их говийн экосистем түүний үндсэн зүйлийг хамгаалах төсөл”-ийн үндэсний зохицуулагч
  • 2006 оноос Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга
  • 2009 оны 3 дугаар сараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга
  • 2012 оны 9 дүгээр сараас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга
  • 2014 оны 11 дүгээр сараас Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт тогтвортой хөгжил, байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх
  • 2017 оны 3 дугаар сараас Байгаль орчин, аялал жуулялалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга
  • 2020 оны 9 дүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга

Хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцсон байдал:

• Байгаль орчны дараахь хууль тогтоомжуудыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Yүнд:

1. Байгаль орчны тухай хууль

2. Ойн тухай хууль

3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль

4. Хувиргасан амьд организмын тухай хууль

5. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт

6. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль

7. “Оюу толгой”-н ордын хөрөнгө оруулалтын гэрээнийн Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн

Түүнчлэн дээрхи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан бусад эрх зүйн акт, дүрэм журмыг боловсруулахад оролцсон. Yүнд:

1. Ойжуулалт ойн арга хэмжээний журам

2. Байгаль орчны мэргэжлийн байгууллагын тухай журам

3. Усны экологи эдийн засгийн үнэлгээ

4. Эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хүн амыг хангах үндэсний хөтөлбөр

5. Байгаль орчны бохирдлын стандарт, норм норматив

6. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шинжлэх ухаан технологийн талаар баримтлах чиглэл

7. Ховор болон ховордсон амьтан хамгаалах үндэсний хөтөлбөр

• Доорхи бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт оролцож болон удирдан ажиллаж байсан. Yүнд:

1. Монгол улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал (1993-1994)

2. Монгол улсын биологийн төрөл зүйлийн үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр (1995-1996)

3. Монгол улсын Ойн нөөцийн өнөөгийн байдал (1995 Англи хэл дээр)

4. Монгол улсын Улаан ном (1997) 5. Монгол улсын Биологийн төрөл зүйлийн үндэсний тайлан (1997, 2006, 2008) 6. Байгаль орчны мастер төлөвлөгөө (төсөл 2008)

5. Монгол улсын байгаль орчны төлөв байдлын тайлан (2008-2010)

6. Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого (2014)

7. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” (2015)

Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцсон байдал:

• Монгол улсын Байгаль орчны яамыг Биологийн төрөл зүйлийн, Амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах болон Цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын конвенцүүдийн талуудын бага хуралд удаа дараа оролцсон

• Монгол улсыг Ази номхон далайн бүсийн ойн комисст гишүүнээр элсэх ажилд биечлэн оролцож батлуулсан

• Даян дэлхийн байгаль орчны сангийн Монгол дахь зохицуулагчаар 2006 оноос хойш ажиллаж тус сангаас байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй технологийн чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн

Гавъяа шагнал:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон -2017 онд
  • Алтан гадас одон - 2011 онд
  • Засгийн газрын Хүндэт өргөмжлөл -2012 онд
  • Байгаль орчны яамны Хүндэт жуух бичиг -1994 он
  • Ойн салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг - 1996 онд
  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль - 2006 онд
  • Байгаль орчны Тэргүүний ажилтан цол тэмдэг - 2007 онд
  • Банк санхүүгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг – 2009
  • Тэргүүний уурхайчин цол тэмдэг – 2009
  • Стандарт хэмжил зүйн Тэргүүний ажилтан – 2010
  • Эрх чөлөөний үндэсний хөдөлгөөний 100 жилийн ойн медаль – 2011
  • Монголын залуучуудыг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг – 2011

Гадаад хэл бусад ур чадвар:

• Англи, Орос хэл

Д.Цогтбаатар: Ирэх бар жил төрийн дээд албан тушаалтнуудад муу, залууст сайн, ковидгүй жил болно
Д.Цогтбаатар: Ирэх бар жил төрийн дээд албан тушаалтнуудад муу, залууст сайн, ковидгүй жил болно
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.