Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргав.

Тэрбээр "Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гишүүд олон талын байр суурьтай байна. Энэхүү олон байр суурийг нэгтгэх шаардлагатай байна. Мөн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ҮАБЗ-ийн дүгнэлт гаргуулах шаардлага байгаа талаар хэллээ. Тийм учраас эдгээр асуудлыг нэгтгэж УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхийн тулд МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах санал гаргаж байна" гэв.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага өглөө.

Б.Энхбаяр: Ш.Раднаасэд гишүүн эзэмших, ашиглах хоёроо ялгасны дараа попрох хэрэгтэй
Б.Энхбаяр: Ш.Раднаасэд гишүүн эзэмших, ашиглах хоёроо ялгасны дараа попрох хэрэгтэй
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.