Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг чөлөөлж, шинээр байгуулагдаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад томилсон. Тэгвэл ором гарч буй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын оронд хэн томилогдох вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг тус яамны ТНБД-аар томилсон байна.

Сануулахад, С.Наранцогтыг чөлөөлөх тухай яриа Ардын намынхан дунд аль өнгөрсөн зун л яригдаж байсан. Магадгүй энэ томилгоо нь дэвшүүлэн "зайлуулах" ажиллагаа боллоо гэж улстөрийн хүрээнийхэн саарал ордны тамхины цэг дээр шивнэлдэцгээж байна.

Г.Лхагвадорж

ЗГ: Импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар хуралдаж байна
ЗГ: Импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар хуралдаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.