Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Өвлийн олимпт оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгоно

Ангилал
Улс төр Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр "Үндэсний шигшээ багийн талаар авах зарим арга хэмжээний тухайд 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 156-р тогтоолоорх үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэн Токио-2020 зуны олимпт оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон тул "Бээжин 2022" өвлийн олимп, пара олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолыг баталлаа. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар "Бээжин 2022" өвлийн олимп, пара олимпт оролцох гурван эрх аваад байна. Цаашид манай тамирчид тэшүүр, пара гүйлтийн цанын спорт ын төрөлд тус бүр нэг эрх авч, эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх боломжтой байгаа холбогдох албаныхан мэдээлж байна" гэв.

“Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо 2 дахин бага байх боломжтой“
“Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо 2 дахин бага байх боломжтой“
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.