Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хоёр сарын хугацаанд ердөө 7 аймагт нийт 13 тендер зарлагдсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ жил батлагдсан 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3,1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас одоогийн байдлаар дөнгөж 19.5 хувийн гүйцэтгэлд буюу 140 төсөлд тендер зарласан байгааг хангалтгүй байна гэж үзлээ.

Ийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нар болон бүх төсвийн захирагч нарт гуравдугаар сарын 01 гэхэд өөр өөрсдийн хариуцсан тендерүүдийг зохион байгуулж эхлүүлэх хугацаатай хатуу үүргийг өглөө. Нийт 717 төсөл арга хэмжээнээс 342 төсөл арга хэмжээг аймаг нийслэлийн ЗДТГ руу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ төсөл арга хэмжээнүүдийг аймаг орон нутгийн ЗДГ-ууд эхлүүлэх ёстой. Харамсалтай нь 21 аймгаас долоон аймагт нийт 13 төсөл зарласан байгаа нь хангалтгүй байна. Нийслэл дээр ганц ч тендер зарлаж эхлээгүй байна" гэв.

УОК: Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна
УОК: Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна
 
“Буянгийн Жагаа, “Номин“-гийн Ш.Баярсайхан нар нийлж компани байгуулж, “Хангай“ зочид буудлын доод давхрыг нь ажиллуулж байгаа хэрнээ татвар төлөхгүй байна“