Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 0-18 нас хүртэл хадгалснаар 20-22 сая төгрөгийн хуримтлалтай болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг хэрхэн авах сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн бөгөөд нийт 1.2 сая хүүхдийн 1.1 сая нь сонголтоо хийсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Эцэг эхчүүд мөнгөн хуримтлалын ач холбогдлыг сайтар ойлгох нь чухал. Тооцоогоор, 0-18 нас хүртлээ хүүхдийн мөнгийг хадгалснаар, ирээдүйл 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсэхээр байна. Ийм хадгаламжтай болсноор, ирээдүйн хөрөнгө оруулагч иргэн бий болох, сургалтын төлбөрт зарцуулах, хөдөлмөрийн гараагаа эхлэхэд хэрэглэх боломжийг нь бүрдүүлэх дунд, урт хугацааны бодлого юм" гэв.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.