Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн таван жилд 9134 явган зорчигч автомашинд мөргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сүүлийн таван жилийн хугацаанд автомашинд мөргүүлсний улмаас 709 хүн амиа алдаж, 9134 хүн гэмтжээ.

ТЦА-наас мэдээлснээр 2021 онд зам тээврийн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2 хувь нь явган зорчигч байгаа юм. Үүнээс нийслэлд, 875 буюу 79.1 хувь, орон нутагт 220 буюу 20.1 хувь эзэлж байна. Мөн ослын улмаас 383 хүн амиа алдсаны 129 буюу 33.6 хувь нь явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8 хувь, орон нутагт 57 буюу 44.2 хувийг эзэлж байна.

Гэмтэж бэртсэн явган зорчигчдын 80 орчим хувь нь нийслэл хотод шөнө, оройн цагаар осолд өртсөн байна. Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн дийлэнх буюу 80-90 орчим хувь нь хар бараан хувцас өмсөж, гарц гармаар зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гарчээ.

Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ
Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.