Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХЯ: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ сар бүр гаргах ШААРДЛАГАГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталсан. Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ хүүхдийн мөнгөө бэлнээр авах буюу одоо харилцаж буй дансандаа авах аль эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг иргэд гаргах юм. Тэгвэл иргэд хүүхдийн мөнгөний хүсэлт гаргахдаа юуг анхаарах ёстой талаар Хөдөлмөр нийгэм, хамгааллын яамнаас тодрууллаа.

-Иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах, банкны дансаар авах эсхүл төрийн санд үлдээх хүсэлтээ жилд нэг удаа гаргах хүсэлт болон сар бүрийн 15-нд гаргах хүсэлт гэдэгт ойлголтын зөрүү маш их гарч байна. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах, банкны дансаар авах эсхүл төрийн санд үлдээх хүсэлтээ сар бүр гаргах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа хүсэлт гаргахдаа бүх сарын хүсэлтээ хамтад нь гаргаж болно. Сар бүрийн 15 хэмээн хугацаа товлож нээлттэй үлдээсэн нь хүсэлтээ гаргаж амжаагүй болон цөөхөн сараар гаргасан иргэд хүсэлтээ гаргахад нээлттэй гэсэн үг.

-Одоогийн нөхцөлд иргэд цахим систем ашиглан хүсэлтээ гаргаж буй. Гэвч гар утас болон интернет ашиглаж мэдэхгүй иргэд хүсэлт гаргах боломж болж таарч байна. Энэ тал дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ. Биечлэн гаргах тохиолдолд хаана хандах вэ?

-Биечлэн очиж гаргах бүрэн боломжтой. Ингэхдээ харьяа аймаг, дүүрэг, сум хороо хариуцсан Хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргах боломжтой юм.

-Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан хэчнээн хүн байна вэ?

-Одоогийн байдлаар 1,2 сая орчим хүүхэд хүсэлтээ гаргасан байгаа. Мөн иргэний бүртгэлийн алдаатай болон банкны данс нээлгэж амжаагүй гэх мэт тодорхой тооны хүмүүсийн хүсэлт баталгаажаагүй байна.

-Өмнө дурдсанчлан хүсэлт хэрхэн гаргах талаар мэдээлэл иргэдийн дунд дутмаг байна. Тэгвэл энэ талаар зөвлөмж, мэдээлэл авах иргэд ямар дугаарт хандах боломжтой вэ?

-Энэ тохиолдолд иргэд харьяа аймаг, дүүрэг, сум хороо хариуцсан Хөдөлмөр халамжийн газар хэлтэсийн утсаар холбогдож мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгыг нь төр хадгална. Харин үлдсэн мөнгийг хадгалах, амьжиргаандаа хэрэглэх эсэх нь мөн л сонголт хэвээр үлдэнэ. Гэхдээ тухайн үед 50 мянган төгрөгийг хэрхэх сонголтоо хийгээд дахин хүсэлт гаргах уу?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ бүтэн жилээр мөнгөн хэлбэрээр авахаар гаргасан бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин зарим сараа сонгож хүсэлт гаргасан бол тухайн үед хүсэлт гаргаж болно.

-Зарим иргэд хүсэлтээ гаргаагүй байхад бүх саруудын хүсэлт баталгаажсан гэж гарч ирж байгаа талаар хэлж байна. Энэ юутай холбоотой вэ. Эсвэл системд ямар нэг асуудал гарав уу?

-Системд ямар нэгэн алдаа гараагүй. Аймаг дүүрэг хорооны мэргэжилтнүүд зорилтот бүлгийн хүсэлтээ гаргах боломж муутай иргэдтэй утсаар холбогдож мэдээлэл авч хүсэлтийг баталгаажуулсан байгаа.

-Хүсэлт илгээгдсэн эсэхийг хэрхэн хянах боломжтой вэ?

-Сар бүр хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд хүсэлтээ илгээгдсэн эсэхийг дараах мэдээллийн сувгийг ашиглах харах боломжтой. Тодруулбал, Ebarimt, Ehalamj.mn цахим систем аль эсвэл аймаг, дүүрэг, сум хорооны мэргэжилтэндээ хандан мэдэх боломжтой.

-Иргэдийн зүгээс зайлшгүй анхаарах ёстой зүйл бий юу?

-Иргэд хүсэлтээ гаргахдаа хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах шаардлагатай. Тэр тэсмаа хүүхдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг баталгаажуулж нягтлах нь маш чухал. Мөн банкны дансаа нээлгэх цаашилбал түүний үнэн зөв алдаагүй бүртгүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өмнө хэлсэнчлэн бүртгүүлэх системүүдийн аль нэгийг сонгон хүсэлтээ гаргах нь чухал.

Ebarimt гар утасны аппликэйшн ашиглан ХҮҮХДИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ заавар

Уран бичээч Э.Ариунболд Монгол Улсын Соёлын элч боллоо
Уран бичээч Э.Ариунболд Монгол Улсын Соёлын элч боллоо
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.