Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 13, дотоодын 6 тохиолдол батлагдлаа

Ангилал
COVID-19
Хэзээ
Унших
0 минут 45 секунд

ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Нэгдүгээр сарын 6-нд PCR болон NGS тандалтын үр дүнгээ нэгтгэн зөөвөрлөгдсөн 12, дотоодод 5 тохиолдлынх зарлаж байсан. Тэгвэл өнөөдөр NGS-ийн үр дүнгүүд нэмэгдэж гарлаа. Зөөвөрлөгдсөн 13, дотоодод тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс зургаан сорьцод омикрон хувилбар илэрлээ. Ингэснээр NGS шинжилгээний баталгаажуулалтаар зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11 нийт 36 тохиолдол батлагдаж байна. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар тархсан байна" гэлээ.

“Иргэд нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авч байна“
 
СЗХ: Гурван компанийн хаалттай өрийн бичгийг БҮРТГЭСЭН
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.