Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн нийт хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал дуусна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан А.Амбасэлмаа дараах зөвлөмж мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Хамт байсан нэг хүн чинь өвдвөл өөрийгөө эрсдэлд орсон байх магадлалыг бодолцож үзэх хэрэгтэй. Халдварын нууц үеийн хугацаа богино байна. Хүн олон цугласан газар очихгүй байх, албан байгууллагууд ажилчдынхаа халдварын хяналт сэргийлэлтийн дэглэмд онцгой анхаарах хэрэгтэй.

Дэлхий даяар вакцинд анхаарал хандуулж байна. Дэлхий нийт хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал дуусна. Вакцинд хамрагдсан бол 7-14 хоног өөрийгөө хянах хэрэгтэй. Өөрийгөө хяналгүй явж халдвар авчихаад вакцинд буруу өгөөд байна. Ийм байдал гаргаж болохгүй" гэлээ.

“Эрээнээс Улаанбаатар хүртэл дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна“
“Эрээнээс Улаанбаатар хүртэл дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна“
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.