Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь ТАВ хоног“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Өмнө тусаад эдгэсэн иргэд дахин халдвар авбал хэр хүнд тусаж байгаа вэ. Омикрон хувилбарын халдвар тараах эрсдэлтэй хугацааг хэдэн хоног байгаа вэ?

-ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Вирус өөрийнхөө хувилбарыг өөрчилж, шинэ хувилбар үүсгэх бүртээ эрсдлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа дахин халдварлах эрсдэл. ХӨСҮТ-өөс нэр томъёонуудад саналаа өгсөн. Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь тав хоног хэмээн тооцож болохоор байна. Иймээс ойрын хавьтал болон батлагдсан тохиолдлын тусгаарлалтыг 5-10 хоног үргэлжүүлэх шаардлагатай болж байгаа.

Шинж тэмдэгтэй бол 45-89 хоногийн дараа, шинж тэмдэггүй бол 90 хоногийн дараа өөр хувилбараар батлагдсан бол давтан халдвар хэмээн тодорхойлж байгаа" гэлээ.

“Дэлхийн нийт хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал дуусна“
“Дэлхийн нийт хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал дуусна“
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.