Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харалган бодлого ба алдаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнгөрсөн 2016 онд батлан гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 7-р сарыг хүртэл экспортод гаргаж буй нүүрсний АМНАТ-ыг тооцохдоо гэрээний үнийг баримталж иржээ.
Гэтэл 2021 оны 6-р сард Засгийн газрын холбогдох яамнаас санал боловсруулан оруулж АМНАТ-ыг тооцож ирсэн журмыг өөрчлөн зөвхөн жишиг үнийг баримталж байхаар болж 174-р тогтоолыг 6-р сарын 23-ны өдөр батлан гаргажээ.
Энэ тогтоолыг мөрдсөн өнгөрсөн оны 7-р сараас хойш он дуустал хугацаанд ямар өөрчлөлт гарсныг гаалийн статистик мэдээлэлд тулгуурлан авч үзвэл:
- 2020 онд жилдээ 1.1 сая тн эрчим хүчний нүүрсийг экспортлон, үүнээс $30,576.0 мян ам долларын орлого олсон бол;
- 2021 оны эхний хагас жилд 152.0 мян тн эрчим хүчний нүүрс экспортолж, үүнээс $6,130.3 мян ам долларын орлого олжээ.
- Тогтоолын өөрчлөлтийг мөрдөж эхэлнээс хойш эрчим хүчний нүүрсийг экспортод гаргах нь алдагдалтай болж зогсчээ.
Ийнхүү гадаад худалдаагаа өргөжүүлэх бодлогыг орхигдуулж, зөвхөн төсвийн орлогыг ахиу бүрдүүлнэ гэж тооцсон харалган бодлого нь эрчим хүчний нүүрсний экспортыг бүрэн зогсоогоод байна.
Энэ асуудлаар өнгөрсөн 2021 оны 10-р сарын 25-ны өдөр нүүрс экспортлогч компаниуд, МҮХАҮТ-ын гишүүд зөвлөлдөж АМНАТ-ыг хуучин журмаар мөрдүүлэх санал шаардлагаа Сангийн яаманд хүргүүлж байжээ.
Гэвч холбогдох яамд, Засгийн газар энэхүү алдаатай шийдвэрийг зассангүй өнөөг хүрч, БНХАУ-аас өөр худалдан авагч байхгүй, экспортод гаргах нь алдагдалтай тул эрчим хүчний нүүрс үнэ цэнэгүй шороо болон хувирч байна.

Нийтлэлч: Н.Энхбаяр

“Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь ТАВ хоног“
“Омикрон хувилбарын идэвхтэй халдварлалтын үе нь ТАВ хоног“
 
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.