Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айл өрх бүр Угийн бичиг хөтөлж хэвших ажил бодитоор хэрэгжихээр болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжих ажлын эхлэлийг тавьж байгаа хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд үзэж байгаа юм.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цаг хугацаатай хийх ажлын чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тухайлбал, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Генетикийн лаборатори болон Генийн сан байгуулах, түүнчлэн хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээнд үндэслэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг юм гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга тэмдэглэв.

Харалган бодлого ба алдаа
Харалган бодлого ба алдаа
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.