Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн оны “Онцлох хүн”-ээр М.Лхагвагэрэл тодорчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 26 секунд

Завхан аймгийн 2021 оны “Онцлох хүн”-ээр “Жэм интернэшнл”, “Даян” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл тодорчээ.

Тэрбээр 2021 онд дараах амжилтуудыг гаргасан байна.

  • 2021 оны 4-р сард Казакстан улсын “Алматы” хотод болсон Олимпын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан
  • 2021 он 8-р сард Япон улсад болсон зуны олимпын их наадамд Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд амжилттай барилдаж 5-р байр
  • 2021 оны 8-р сард Завхан аймгийн баяр наадамд шөвгөрсөн
  • 2021 оны 10-р сард Норвеги улсын Осло хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ийн жинд барилдаж Монгол Улсын хүнд жингийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан.
  • 2021 оны 11-р сард Бүх цэргийн баяр наадамд түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн
  • 2021 оны 12-р сард Москва хотноо болсон “Alrosa cup” багийн халз барилдаанд урилгаар оролцсон
  • Үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын чөлөөт бөхийн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тус тус шалгарчээ.

Айл өрх бүр Угийн бичиг хөтөлж хэвших ажил бодитоор хэрэгжихээр болов
Айл өрх бүр Угийн бичиг хөтөлж хэвших ажил бодитоор хэрэгжихээр болов
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.