Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд таваас дээш насны хүүхдүүдэд файзер вакцин хэрэглэхийг зөвшөөрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 50 секунд

Японд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгожээ.

Вакцинжуулалтын хөтөлбөртэй холбоотой заавар зөвлөмжийг нарийвчлан гаргасны дүнд хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас дархлаажуулж эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Эрүүл мэндийн яамны энэхүү шийдвэрийн дагуу 5-11 насны найман сая орчим хүүхэд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинд хамрагдах боломжтой болох юм. Одоогоор тус яам 12 болон түүнээс дээш насныхныг вакцинд хамруулахыг зөвшөөрөөд байгаа билээ.

Завхан аймгийн оны “Онцлох хүн”-ээр М.Лхагвагэрэл тодорчээ
Завхан аймгийн оны “Онцлох хүн”-ээр М.Лхагвагэрэл тодорчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.