Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
0 минут 58 секунд

Он гарсаар мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Түүнчлэн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СУРВАЛЖИЛГА: Уут ааруулны үнэ 20 мянгаас эхэлж байна
 
Дээд шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс ТАТГАЛЗАЖ, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.